Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт олон улсын "Хараа хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр өнөөдөр /2023.10.12/ тохиож байна.
Энэхүү “хараа хамгаалах өдөр” нь хараа муудах, сохрохоос урьдчилан сэргийлэх тухай олон нийтэд сануулах зорилготой билээ. Дэлхий дахинд хараагүй болон сул хараатай 256 сая орчим хүн амьдардаг бөгөөд энэ өвчний нэн тэргүүний шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг аж. Мөн хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижин өвчнөөс шалтгаалж хараагүй болон сул хараатай болох тохиолдол эрс нэмэгджээ. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байхыг сануулсаар байна.