"Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын 3.3.1.”Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарладаг юм.
Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын “Цогтцэций” өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлаж байна гэж Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас мэдэгдлээ.