Эхнэр, зургаан настай охиноо түлж гэмтээжээ

Эхнэр, зургаан настай охиноо түлж гэмтээжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн, 33 настай, эрэгтэй А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ халуун зуух өшиглөн, эхнэр, зургаан настай охиноо түлж, гэмтээжээ.

Улмаар түлэгдсэн эмэгтэй тусламж дуудахаар явах үед маргаан үүсэж, нөхөр нь эхнэрээ зоджээ. Энэ талаарх дуудлагыг иргэд өчигдөр Хэнтий аймгийн цагдаагийн газарт өгчээ.

Тус хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.