Гуравдугаар эмнэлэг шинэ жилийн зардлаа ажилтнууддаа хувааж өгчээ

Гуравдугаар эмнэлэг шинэ жилийн зардлаа ажилтнууддаа хувааж өгчээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлэг шинэ жилийн баяр хийхгүй. Харин баярын зардлаа бүх ажилтнууддаа хуваагаад цалингийн картанд нь хийж буй гэнэ.

Мөн нэг хоёрыг нь онцолж шагнахгүйгээр эмнэлгийн бүх ажилтнууддаа 20 мянган төгрөгийн шинэ жилийн бэлэг өгч байгаа аж. Үүгээр зогсохгүй, туслах ажилтан нь дансандаа 60 мянган төгрөг авсанаас эхлээд өндөр өртөгт тасгийн эмч сувилагч нар хэдэн сая төгрөгийн урамшуулал давсан орлогоосоо авч байгаа гэнэ.

"Ийм хэмжээний мөнгийг ганц оройны цэнгүүнд үрмээргүй байна" хэмээн тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир хэлсэн юм.