Автобусны буудал дээрээс олдсон охины эцэг, эхийг хайж байна

2019-12-19 16:56

Автобусны буудлаас олдсон охины ар гэрийнхэн цагдаа нартай холбогджээ

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс буюу 32-ын автобусны буудал дээрээ 1-2 наснай эмэгтэй хүүхэд олдон, цагдаагийн байгууллага ар гэрийнхнийг нь хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Баяртай мэдээ дуулгахад, тухайн охины эмээ, өвөө нь цагдаагийн байгууллагатай холбогджээ.

2019-12-19 13:37

Автобусны буудал дээрээс олдсон охины эцэг, эхийг хайж байна

2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу 32-ын автобусны буудал дээрээ 1-2 насны эмэгтэй хүүхэд олджээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс тухайн хүүхдийн эцэг, эхийг хайж байна.