Нөөц хөрөнгөөсөө 152 сая төгрөг гаргаж санхүүжүүлсэн "Чулуу"-гаа Хотын дарга С.Амарсайхан л мэдэхгүй байв гэж

Нөөц хөрөнгөөсөө 152 сая төгрөг гаргаж санхүүжүүлсэн "Чулуу"-гаа Хотын дарга С.Амарсайхан л мэдэхгүй байв гэж

Улаанбаатар хотын төв талбайг гэнэт л энэ долоо хоногийн Даваа гарагийн өглөө, дөрвөлжин чулуугаар тойруулсан дүр зураг Нийслэлчүүдийг угтсан. Зарим шооч иргэд тус чулууг “булшны чулуу” хэмээгээд, ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг нэрсийг бичээд сошиалд тараасан тохиолдолд ч гарсан юм. 

Тухайн үедээ хэн хаанаас хийлгэсэн нь тодорхой бус байсан тус чулууг Төрийн тусгай хамгаалалтаас хийлгэсэн нь тодорхой болж, хотын дарга С.Амарсайхан ч тус чулууны тухай шүүмжлээд авсан.

Тэрээр тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагайтай уулзах үеэрээ “Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлага байна. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлаас нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалтын газартай хамтраад ажиллаарай” гэсэн юм. Харин тусгай хамгаалалтын газраас “Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангаж энэ чулууг тавьсан” гэсэн тайлбарыг өгч байв.

Хачирхалтай нь жагсаал цуглаан гэхээсээ илүүтэй төв талбайд шөнө, өдөр алхах олон иргэд бүдэрч унах, гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэх байлтай. Тус уулзалтын үеэр тус чулууны нийт төсөв 100 сая төгрөг болсон тухай ч албаны хүний тайлбар гарсан юм. 

Харин өчигдрөөс эхлэн “Хотын захирагч С.Амарсайхан Тѳрийн тусгай хамгаалалтын албанаас Сүхбаатарын талбайд хоттой зѳвшилцѳлгүйгээр тавьсан чулуун хаалтыг авах үүргийг ѳгѳв” гэсэн мэдээлэл гарсан. 

Тэгвэл тус чулууны нийт төсөв 152 сая төгрөг бөгөөд 2019 оны есдүгээр сарын 06 ны өдрийн А1514 дугаартай захирамжийн хоёрдугаар хавсралтаар "Сүхбаатарын нэрэмжит талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах тохижилтын ажилд 152 сая 231 мянган төгрөг төсөвлөж, Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлж" шийдвэрлэжээ. 

Төв талбайр тойруулсан чулууг санхүүжүүлэх захирамж