Хүүхдийн эмнэлгүүдэд нэмэлтээр 1100 ор байрлуулна

Хүүхдийн эмнэлгүүдэд нэмэлтээр 1100 ор байрлуулна

Томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлтээр 1001 ор байрлуулахаар шийдвэрлэжээ. Улсын ачаалал багатай зарим эмнэлэг, мөн хувийн хэвшлийнхнийг ч уг ажилд хамруулж байгаа гэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас баталсан шинэчилсэн хуваарийг доор дурдлаа. Тус байгууллагын удирдлагын баг дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүдэд тогтмол хяналт тавьж буй юм байна.

  • Баянзүрх дүүргийн VII, XIII, XIV, XVI, XXIII хорооны 0-16 настай хүүхдүүд Цэргийн төв эмнэлэгт хандана.
  • Чингэлтэй дүүргийн I-VI хорооны 0-16 насны хүүхдүүдийг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хүлээн авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болжээ.
  • Чингэлтэй дүүргийн I-XII хорооны иргэд Дотор, Мэдрэлийн тасагт хэвтэх бол “Ачтан” эмнэлэгт хандаарай.
  • Сонгинохайрхан дүүргийн I, III, XIII, XIV, XV, XIX, XXVII, XXXI хорооны иргэд Дотрын тасагт хэвтэн эмчлүүлэх бол “Мөнгөн гүүр” эмнэлэгт очих шаардлагатай.
  • Хан-Уулын Нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийг хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлжээ.
  • Баянзүрх дүүргийн IX, XVII, XXIV хорооны 0-16 настай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Хүүхдийн эмнэлэгт шилжүүлжээ.