“Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” Улаанбаатар хотод өчигдөр /2023.08.19/ болсон.
Тус арга хэмжээг тохиолдуулан сошиал хуудаснаа олон сая дагагчтай есөн орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай манай улсад ирээд байгаа юм. Тэгвэл тус арга хэмжээний оролцогчдын нэг болох 63 сая дагагчтай Nuseir Yassin ирэх жил Монгол Улсад эргэж ирнэ гэдгээ зарласан байна. Nuseir Yassin өдгөө монголд аялсан тухайгаа видео контент байдлаар олон хүнд хүргэж байгаа юм.
Nassummit ирэх жил эргэж ирэхээ зарлалаа, Монгол орон, Монголын залуус таалагджээ. Энэ арга хэмжээг санаачилсан, урьсан, ажил хэрэг болгосон, дэмжсэн ивээн тэтгэсэн хамгийн гол нь оролцсон бүх залуустаа баярлалаа! Ирэх жил дахин уулзахнээ @nasdaily thank you! pic.twitter.com/XXIrtp6siO
— babu (@ganjavbayarkhuu) August 19, 2023