Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ХЭДС-аас зээл аваад төлөөгүй байна

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ХЭДС-аас зээл аваад төлөөгүй байна

Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас улс төрчид болон нөлөө бүхий албан тушаалтнууд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан гэх баримт олон нийтэд ил болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүд уг сангаас зээл авсан нь баримтаар ил болсон. 

Тэгвэл Нийслэлийн засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ХЭДС-аас зээл аваад буцааж төлөөгүй байна. Тодруулбал, тэрбээр “Монголхимикал” ХХК-иараа дамжуулан 200 сая төгрөгийн зээл аваад 190 сая төгрөгийг нь эргүүлэн төлөөгүй аж.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 5775949 регистрийн дугаартай “Монголхимикал” компани нь  2013 оны арванхоёрдугаар сарын 02-нд үүсгэн байгуулагдсан хэмээн бүртгэгджээ. Ингэхдээ “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлжээ.

Гэвч ХЭДС-аас зээл авахдаа “барилгын материалын үйлдвэр байгуулна” гэж зээл авсан байдаг аж.

Хоёр жил гаруйн хугацаанд Нийслэлийн засаг даргын орлогчоор ажилласан Т.Баярхүүг цагдаагийн байгууллагаас тус хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.