Байгууллагын автомашинтай товчоодоор нэвтэрсэн бол ezam.mn сайтаар орж төлбөрөө төлөх боломжтой

Байгууллагын автомашинтай товчоодоор нэвтэрсэн бол ezam.mn сайтаар орж төлбөрөө төлөх боломжтой

Хувь хүн автомашинтайгаа товчоодоор орж, гарсан төлбөрөө и-баримт аппликейшн ашиглан төлдөг бол байгууллагын машин ezam.mn сайтаар орж тээврийн хэрэгслийнхээ дугаарыг оруулж, байгууллага гэсэн сонголтоор байгууллагынхаа регистрийг хийн нэхэмжлэл авах боломжтой аж.

Түүнчлэн тухайн ААН товчооны цаана үйлдвэр нь байдаг, үйл ажиллагаагаа явуулдаг бол хүсэлт өгч, цагаан жагсаалтад орж болдог бөгөөд уг жагсаалтад орсон автомашинд төлбөрийн нэхэмжлэл үүсдэггүй байна. 

Мөн ойрын өдрүүдэд аянга цахилгаан, үер усны улмаас цахилгаан тасалдсан тохиолдол гарсан тул тэр үед товчоодоор орж гарсан машинуудад нэхэмжлэл үүсээгүй байх магадлалтай гэдгийг ЗТХТ-өөс мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө