Борооны улмаас зам хаагдсан тул Горхи Тэрэлж рүү зорчихгүй байхыг анхаарууллаа

Борооны улмаас зам хаагдсан тул Горхи Тэрэлж рүү зорчихгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагаас эхлэн орсон аадар борооны улмаас Налайх дүүргийн нэгдүгээр хороо Туулын гүүр, Боса дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагджээ. 

Иймд Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчихгүй байхыг иргэдэд анхаарууллаа. Түүнчлэн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй, зургаан техниктэйгээр тус байршилд ажиллаж байна.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө