СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлжийн гүүр орчимд үер бууж, зам хаагджээ /ВИДЕО/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлжийн гүүр орчимд үер бууж, зам хаагджээ /ВИДЕО/

Налайх дүүргийн 1-р хороо Тэрэлжийн  гүүрний дэргэд үйл ажиллагаа явуулдаг “БОСА” дэлгүүрийн орчимд өнөөдөр 13 цаг 10 минутын орчим үер буужээ.

Үерийн улмаас авто зам руу чулуу, элс, шороо урсан орж ирж зам хаагдсан байна. Иймд тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан нөхцөл байдалтай байгаа тул иргэдийг тухайн чиглэлд зорчихгүй байх, үер усны аюулаас сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагаас сэрэмжлүүллээ. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө