СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчин айлын гэр дээр аянга бууж хоёр хүн түлэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчин айлын гэр дээр аянга бууж хоёр хүн түлэгджээ

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Дэрчингийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ наймдугаар сарын 01-ний өдөр малчин айлын гэрт аянга бууж хоёр хүн түлэгджээ.

Тодруулбал, тус сумын харьяат малчин Ө-ийн гэр дээр аянга буусны улмаас малчин А /53 настай, эмэгтэй/, А /37 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн бөгөөд энэ тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө