ВИДЕО: Инфлюнсерүүд сурталчилж, Х.Мандахбаярын эхлүүлсэн “Хайрын хот” хороолол захиалгаа аваад жил гаруй болсон ч барилгын сууриа ч тавиагүй байна

ВИДЕО: Инфлюнсерүүд сурталчилж, Х.Мандахбаярын эхлүүлсэн “Хайрын хот” хороолол захиалгаа аваад жил гаруй болсон ч барилгын сууриа ч тавиагүй байна

Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт “Эрхэт Монгол” групп “LOVE CITY ” 2224 айлын хаус хорооллын төслөө өнгөрсөн 2022 онд эхлүүлж тус оны гуравдугаар сараас олны танил н.Одзаяа, н.Заяа нараар сурталчилгаагаа хийлгэж, шууд захиалга авч эхэлсэн. Төслийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Ингэхдээ хаус тус бүрийн загвараас хамаарч үнийн дүн мкв нь 1 сая 800 мянган төгрөгөөс эхэлж байжээ. Мөн удахгүй ашиглалтад орно, барилгын ажил эхэлж байгаа гэх тайлбаруудыг худалдан авагчдадаа өгсөн байдаг. Гэтэл тус хороолол одоог хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд барилгын сууриа ч тавиагүй байгаа юм. Улмаар 30-100 хувийн төлөлт хийж, баригдах хаус худалдан авсан иргэд удаа дараа гомдол мэдүүлж, өргөдөл хүргүүлсэн ч өдийг хүртэл үр дүнд хүрээгүй хэвээр байна. Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа “Хайрын хот” хаус хотхоны барилга баригдах газрыг зорьж, сурвалжилга бэлтгэн хүргэлээ.

ВИДЕО: 

Бидний тус газарт очиход харуул хамгаалалт сул тойроод хашаалсан байдалгүй загвар болгож барьсан нэг ширхэг хар өнгийн хаустай, ил задгай талбайд хэдэн ухсан хүн барилгын ажлын эхлүүлээд орхисон. Барилгын ажил зогсонги байдалтай ихэнх ухсан нүхнүүддээ байшингийнхаа суурийг тавиагүй байсан юм.

Бид тус газрын харуул, хамгаалалтын ажилтнаас барилгын ажил хэзээ зогссон. Үргэлжлэх эсэх талаар мэдээллийг тодруулахад,

Тэрбээр “Би энэ газарт өнөөдөр ирсэн. Юу ч мэдэхгүй байна. Холбогдох дарга нараас нь асуу” гэсэн юм. Харин тус газарт байсан хүмүүсээс барилгын ажлын талаар асуухад мөн л “Бид мэдэхгүй. Өнөөдөр ирсэн” тэр харуул л байдаг гэх тайлбарыг өгсөн юм.

Эл газрыг “Эм Эн Жи Эл Икс” ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор барих зориулалтаар 535,740 мкв газар олгосон байна. Гэтэл тус газар хэдийнээ томоохон хэмжээний орон сууцны хороолол баригдах төсөл эхлээд байсан аж.  “Эрхэт Монгол” группийн “Хайрын хот” гэх уг төслийн ажлын эзэн нь УИХ-ын даргын зөвлөх асан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан, МАН-ын гишүүн Х.Мандахбаяр юм. Тус төслийн зураг төслийн анх танилцуулахдаа, “Хайрын хот” хаус хорооллын төсөл нь нийт 11 төрлийн нордик, степпе загварын сингл, твин, таун, мульти хауснаас бүрдэнэ. Нийт 2224 айлын хаус хороолол гэж байсан бол өдгөө зураг төсөл нь өөрчлөгдөж анх мкв үнэ нь 4 саяд хүрчээ.

Түүнчлэн уг төслийн эхлэх нээлтийн ажиллагаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 14 нд болж, урьдчилсан захиалгаа хямдруулсан үнээр буюу 3 сая 500 мянган төгрөгөөс, 5 сая 700 мянган төгрөгөөр худалдаалж энэ үеэр зарим хэвлэл мэдээллийн сайтууд,

“Эхлүүлснээ чанартай гүйцэтгэж чаддаг хамт олон гэдгийг хүүхдийн Сэлбэ зусланд босож буй “Гранд Маршал”, Баянзүрх дүүрэг дүүргийн XVI хороололд босож буй “Сити Резиденс” хотхон болон түүнийг захиалагчид батлан хэлэх нь дамжиггүй. Тус групп нь бүтээж босгож байгаагаас гадна нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чанад ухамсарладаг хамт олон гэдгийг өрнөж буй олон үйл явдал гэрчлэх биз ээ” хэмээн сурталчилж байв. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тэгвэл бид “Хайрын хот” хаус төслийн хохирогчоос энэ талаар утсаар тодруулахад, Бид “Хайрын хот” хотхонд Одзаяа, Заяа нарын сурталчилгааг харж хаус авахаар болсон. Сурталчилгааны үеэр тэд “Маш гоё хотхон баригдаж байгаа. Хурдан ашиглалтад орно” гэсэн. Тиймээс 2022 оны гуравдугаар сард захиалга өгсөн. Тэр үед мкв нь 1 сая 800 мянган төгрөг. 100 хувь төлөх юм бол 1 сая 860 мянга гэж байсан. Тиймээс 10 мкв байшин авсан. Түүнээс хойш ашиглалтад ороогүй. Иймд бид таван удаа өргөдөл өгч, гомдол гаргасан. Очих болгонд манайх удахгүй эхэлнэ. Жаахан хүлээж бай. Тавдугаар сард барилгын ажил эхэлж байгаа. Есдүгээр сард ашиглалтад орно гэсэн. Гэтэл сая наадмын өмнө очиход шинэ зураг төсөл гараад мкв нь 4 сая болсон гэсэн. Бид бол тэгж авч чадахгүй. Маш гомдолтой байгаа. Мөнгө өө авъя гэж маш өргөдөл өгөхөд, дахин хувилж  байна гэдэг. Мөн манай захирал гадагшаа явсан, ажилтай яваа гэхчлэн янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өдийг хүрсэн.

Одоогоор байр нь ч байхгүй, Мөнгө нь ч байхгүй. Миний мэдэхээр маш олон хүн захиалга өгсөн юм байна лээ. Гадаадаас захиалсан хүмүүс ч бий. Хамт өргөдөл өгч байгаа хүмүүс л гэхэд 40 өөс дээш байна. Энд бас нэг асуудлыг тодотгож хэлэхэд олны танил хүмүүс хариуцлагатай баймаар байна.

Тухайн үед Одзаяа, Заяа, Бархүү, Одончимэг нар “Хайрын хот” гээд үнэхээр гоё төсөл эхэлж байна гэж маш гоё сурталчилсан. Бид Одзаяа, Заяа нарт мөн гомдолтой байгаа. Одоо холбогдох гэхээр холбогдож байхгүй байна” хэмээсэн юм.

Харин тус төслийн сошиал хаягаар зарим хүмүүс “ашиглалт орох уу. Барилгын ажил нь хэзээ эхлэх вэ”  гэж асуусан асуултад, “Хэр их мөнгө цугларахаас хамаарна. 2022 оны есдүгээр сард, 2023 оны есдүгээр сард ашиглалтад орно” гэх хариулт өгчээ.

Энэ мэт иргэдийн хөрөнгийг гацаасан газар болон зураг төсөл тодорхойгүй төслүүд иргэдийн олон сая төгрөгөөр хохироох тохиолдол газар аваад буй. Ингэхдээ ихэвчлэн олны танил хүмүүсээр реклам, сурталчилгаагаа хийлгэж, барилгынхаа шавийг ч тавиагүй байхдаа захиалгаа эхлүүлдэг болжээ. Улмаар цаашлаад жил дамнан барилгын ажил нь гацаж, иргэдийн өргөдлийг ч хүлээн авахаа больсон, холбогдох байгууллагуудаас шалгаж хариуцлага тооцохоо байсан барилгууд Нийслэлийн зарим байсаар байна.

ФОТО: 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө