Ховд аймгийн Чандмань чиглэлийн 56.9 км авто зам тавих ажил ирэх жил бүрэн дуусна

Ховд аймгийн Чандмань чиглэлийн 56.9 км авто зам тавих ажил ирэх жил бүрэн дуусна

Ховд аймгийн бүх сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байгаа бөгөөд 17 сумаас 13 нь автозамтай болжээ.

Ховд, Эрдэнэбүрэн сумдын автозамын ажил үргэлжилж байгаа бол өнгөрсөн жил эхлүүлсэн Чандмань сумын замын ажил Хөтөл уснаас Зэрэг гол чиглэлд хучилтаа хийж эхэлсэн гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээллээ. Энэхүү Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань эрдэнийн нутаг руу 56.9 км авто зам тавих ажил ирэх жил бүрэн дуусах юм.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө