Ирэх сард цацагдах "Couriers in Mongolia" нэвтрүүлгийг Солонгосчууд тэсэн ядан хүлээж байна

Ирэх сард цацагдах "Couriers in Mongolia" нэвтрүүлгийг Солонгосчууд тэсэн ядан хүлээж байна

БНСУ-ын "А" зэрэглэлийн алдарт жүжичид болох Ким Жонгүк, Жан Хёк, Ча Тэхён, Хон Кён Мин, Хон Кён Ин, "New Face" хамтлагийн гишүүн Кан Хун нар оролцсон "Couriers is Mongolia" нэвтрүүлгийг Солонгос үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

Наймдугаар сарын 18-нд эхний анги нь цацагдах "Couriers is Mongolia" цэнгээнт нэвтрүүлгийн урьдчилсан видео, бичлэг, зургууд цацагдсанаар үзэгчид тус нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээж байгаа тухай Xportsnews иш татан өгүүлжээ.

Бичлэгт БНСУ-ын дуучин, жүжигчин Ким Жонгүк, "Би нүүдэлчдийн хоолонд үнэхээр сайн дасан зохицож байна. Надад бага зэрэг уураг л хэрэгтэй" гэжээ.

Мөн Кан Хун, “Эмээгийнх маань модон жорлонтой байсан. Тиймээс жорлон надад асуудал биш" гэсэн бөгөөд тал хээр газар ширүүн салхинд ил задгай шээж байгаа дүр зураг Солонгосчуудын гайхшралыг төрүүлжээ. Үүгээр ч зогсохгүй, эх орноосоо гарахын өмнө тохилог зусланд мөрөөдөж байсан хүмүүс майхнаа ч олигтойхон барьж чадахгүй байх аж.

Түүнчлэн “Тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглоно гэсэн тэмдгээр зам нь хаагдаж, уудам тал хээрийг мориор гатлахаас өөр аргагүйд хүрсэн шууданчид хэрхэн мориор шуудан хүргэсэн нь олны анхаарлыг татаж байна" гэжээ.

Нийтлэлийг бүтнээр нь уншихийг хүсвэл ЭНД дарна уу.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө