Увс нуурын эрэгт стандартын шаардлага хангасан "Отоглох цэг" ажиллаж байна

Увс нуурын эрэгт стандартын шаардлага хангасан "Отоглох цэг" ажиллаж байна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн нар Увс нуурын хамгаалалт, хог хаягдал ариун цэврийн байгууламжтай танилцжээ.

Тус нуурт жил бүр тавдугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 1-ны хооронд 10000 орчим жуулчин зорин ирдэг ба 2018 оноос стандартын шаардлага хангасан байнгын ажиллагаатай "Отоглох цэг" ажиллаж, 15 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Тус газарт 1 тонны багтаамжтай 11 хогийн сав, ариун цэврийн 2 байгууламж байдаг ба тогтмол цэвэрлэгээ хийж, жуулчдын тав тухыг ханган ажиллаж байна.

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Увс нуур 441223 га талбай, Цагаан шувуут уулын дархан цаазат газар 33304 га талбай, Түргэн уулын дархан цаазат газар 130273 га талбай, “Ачит нуур-дэвэлийн арлын байгалийн цогцолборт газар 211552 га талбай, Тэсийн голын байгалийн нөөц газар 103000 га талбай, Мөнгөтцахир байгалийн дурсгалт газар 630 га талбайг 28 ажилтан, байгаль хамгаалагч хариуцан ажиллаж байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө