Алтан-Овооны төрийн их тахилгад төсвөөс 485 гаруй сая, хандив өгсөн иргэдийн нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулна

Алтан-Овооны төрийн их тахилгад төсвөөс 485 гаруй сая, хандив өгсөн иргэдийн нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулна

Алтан овооны их тахилга наймдугаар сарын 04-06-ны хооронд болно. Энэ жил тус тахилгын 110 жилийн ой болж байгаа юм.

Тахилгаар Дарьганга өв, соёлыг олонд таниулах, сурталчлах, Дарьганга ястнуудын онцлогийг харуулахыг зорьж байгаа аж. Энэ хүрээнд их тахилга наадмын үеэр нутгийн урчуудын үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах бөгөөд, үүнд “Тал нутгийн чулуун цадиг” нэртэй мөнгөн урлалын өв, уран зураг, гэрэл зураг зэрэг үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.

Мөн Алтан-Овооны тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандив өргөсөн иргэдийн нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулна гэж зохион байгуулагчид мэдээллээ.

 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө