Хэнтий аймгийн хурдан морины салбар хорооноос сэрвээний хэмжилтээр хасагдсан Б.Отгонсэлэнгийн морийг уралдаанд оруулсан алба хаагчдыг шалгуулж байна

Хэнтий аймгийн хурдан морины салбар хорооноос сэрвээний хэмжилтээр хасагдсан Б.Отгонсэлэнгийн морийг уралдаанд оруулсан алба хаагчдыг шалгуулж байна

Хэнтий аймгийн 100 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаан маргаан дагуулсантай холбооойгоор тус аймгийн Хурдан морины салбар хороо өнөөдөр /2023.07.29/ мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, "Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь 145 см байсан тул сэрвээний хэмжилтээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг аймгийн цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтан хүч түрэн гаргаж, уралдуулсан байна.

Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт материалуудыг ил болгож хасагдсан морийг уралдаанд оруулсан, гар бие оролцсон бүх хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандаж байна” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө