Дэлхийн оюутны спортын XXXI "Универсиад" наадамд Монголоос спортын 9 төрөлд 80 тамирчин өрсөлдөж байна

Дэлхийн оюутны спортын XXXI "Универсиад" наадамд Монголоос спортын 9 төрөлд 80 тамирчин өрсөлдөж байна

Дэлхийн оюутны спортын XXXI "Универсиад" наадам өчигдөр /2023.07.28/ БНХАУ-ын Чэндү хотод нээлтээ хийлээ.

Коронавирус цар тахлын улмаас 2 удаа хойшлогдон тус наадам ийнхүү өчигдөр албан ёсоор эхэлжээ. Дэлхийн 150 орны оюутан залуус спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл өрсөлдөх юм.

Монголын оюутан тамирчид Чэндүгийн наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 9 спортын төрөлд 80 тамирчин өрсөлдөхөөр оролцож байна. Нээлтийн ёслолд Монголын багийн тугийг улсын арслан Д.Ганхуягийн хүү сагсан бөмбөгч Г.Дөлгөөн залсан юм.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө