Уяач Б.Отгонсэлэнгэ Хэнтий аймгийн баяр наадмын зохион байгуулах комиссыг шүүхэд өгөхөөр болжээ

Уяач Б.Отгонсэлэнгэ Хэнтий аймгийн баяр наадмын зохион байгуулах комиссыг шүүхэд өгөхөөр болжээ

Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг Хэнтий аймгийн морины комиссынхон хассан талаар мэдээлэл гарсан.

Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгэ, “Миний морийг гадны морь гэдэг үндэслэлээр хассан байна. Хурдан морины уралдааны дээд хоёр нас нь машины бай мөрийтэй гэнэ. Үүнээс болж Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр уралдуулж аманд хүзүүнд бариалжээ. Зургаагийн морийг бас морины комиссын нэр дээр мордуулсан.

Хэнтий аймгийн Засаг захиргаа гэж байдаг бол Хурдан морины салбар комисстоо анхаармаар юм. 1000 гаруй км зам туулж ирсэн.

Ядаж үндэслэлээр хассан талаар тодруулахад хэн ч хариу өгсөнгүй. Цагдаагийн алба хаагчид намайг “Морио аваад зайл, хэний нутагт наадаж байгаагаа мэдэж байгаа биз дээ” гэх зэргээр хэллээ. 

Нэг номерын пайз байгаа юм чинь мориныхоо цолыг нь дуудуулна гэж бодоод Цэнгэлдэхийн гадаа ирсэн. Морины комиссын нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс “Хөвсгөлийн морийг оруулж болохгүй” гэж үүрэгдээд, биднийг оруулаагүй. Би үнэндээ мориныхоо хийморийг бодоод цоллуулчихъя л гэж бодсон. Бай шагналыг би авахгүй ээ. Түүнийг би Хэнтийн эмнэлэгт хандивлачихаад явна” гэсэн юм .

Харин Хэнтий аймгийн Морины салбар комиссын зүгээс актыг тавихдаа "Их насны морьдын уралдаанд сэрвээний өндрийн хэмжилтээр 145 см байсан тул хасагдсан 019 номертой морь зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлсэн. Хасагдсан морьдыг хашсан байсан. Морины салбар комисс хуралдаад, хоёрт орсон морийг эхний байрт оруулж, урагшлуулсан” гэж буруу, зөрүү бичигтэй акт мэдүүлсэн юм.

Иймээс уяач Б.Отгонсэлэнгэ Хэнтийн баяр наадмын Зохион байгуулах комиссыг шүүхэд өгөхөөр болжээ. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө