"Дарь эх" цогцолборын ажил арванхоёрдугаар сард бүрэн дуусна

"Дарь эх" цогцолборын ажил арванхоёрдугаар сард бүрэн дуусна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар дүүргийн 2, 21, 27, 29 дүгээр хороо, та бидний хэлж заншсанаар Зайсан-2, Дарь эх орчмыг тохижуулж байна.

Дарь эх цогцолборт:

  • 5Х5 сагсан бөмбөгийн талбай
  • 3Х3 Олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбай 2ш
  • Хөл бөмбөгийн олон улсын стандарт бүхий талбай, үзэгчийн суудал
  • Волейболын талбай
  • Чийрэгжүүлэх талбай
  • Экстрем спортын талбай
  • Гэрэлт гудамж
  • Амарч зугаалах ногоон байгууламж зэрэг байх юм.

Ажлыг "Морин сүлд" ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэж байна. Тохижилт, бүтээн байгуулалтын ажил энэ оны арванхоёрдугаар сар гэхэд 100% ашиглалтад орно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө