Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадамд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын харцага  Г.Бадрах үзүүрлэлээ

Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадамд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын харцага  Г.Бадрах үзүүрлэлээ

Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд өргөн дэлгэр боллоо. Үндэсний бөхийн барилдаанд  улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Д.Анар, Б.Бат-Өлзий, Б.Серик, Б.Соронзонболд нараар магнайлуулсан 256 бөх уран мэхийг уралдуулан барилдсан юм.

Наадмын түрүү бөхөөр Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай тодорч, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага  Г.Бадрах үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нар шалгарсан байна. 

Дөрвийн даваа

  • 1. у.ав П.Бүрэнтөгс - Р.Алтаннаран с.з
  • 2. у.ав О.Хангай - А.Эрдэнэбаяр а.н
  • 3. у.г Ө.Бат-Орших - Е.Көптилек а.з
  • 4. у.з Б.Пүрэвсайхан - П.Хүрэлбаатар а.а
  • 5. у.з Н.Жаргалбаяр - Д.Алтанцоож а.а
  • 6. у.з Д.Анар - Д.Аззаяа а.а
  • 7. у.з Б.Бат-Өлзий - Б.Төмөрбаатар а.а
  • 8. у.з Б.Серик - Б.Сэр-Од а.а
  • 9. у.з Б.Соронзонболд - Ц.Төмөрцоож а.а
  • 10. у.х Н.Батзаяа - Ш.Отгонтөгс а.а
  • 11. у.х Т.Баасанхүү - Б.Хадбаатар а.а
  • 12. у.х Г.Бадрах - Б.Номиндалай а.а
  • 13. у.х Б.Цэдэнсодном - Д.Тогтохжаргал у.н
  • 14.у.н Н.Мустафа - Х.Оргилболд у.н
  • 15.у.н Б.Амарзаяа - Б.Лхагвадорж у.н
  • 16.у.н Бо.Батжаргал - Д.Амарсайхан у.н

Тавын даваа

  • 1. у.ав П.Бүрэнтөгс - Н.Батзаяа у.х
  • 2. у.ав О.Хангай - Б.Соронзонболд у.з
  • 3. у.г Ө.Бат-Орших - Т.Баасанхүү у.х 
  • 4. у.з Б.Пүрэвсайхан - Б.Лхагвадорж у.н
  • 5. у.з Д.Анар - Н.Мустафа у.н
  • 6. у.з Б.Бат-Өлзий - Бо.Батжаргал у.н
  • 7. у.з Б.Серик - Б.Цэдэнсодном у.х
  • 8. у.х Г.Бадрах - Д.Алтанцоож а.а

Зургаагийн даваа 

  • 1. у.ав П.Бүрэнтөгс - Ө.Бат-Орших у.г
  • 2. у.ав О.Хангай - Б.Цэдэнсодном у.х
  • 3. у.з Б.Пүрэвсайхан - Б.Бат-Өлзий у.з
  • 4. у.з Д.Анар - Г.Бадрах у.х

Долоогийн даваа

  • 1.у.ав П.Бүрэнтөгс - Г.Бадрах у.х
  • 2. у.ав О.Хангай - Б.Бат-Өлзий у.з

Наймын даваа

  • 1. у.ав О.Хангай - Г.Бадрах у.х