Хэнтий аймгийн их насны морьдын уралдаанд түрүүлсэн морийг хассан талаар сурвалжилсан сайтыг наадмын талбайгаас хүчээр гаргажээ

Хэнтий аймгийн их насны морьдын уралдаанд түрүүлсэн морийг хассан талаар сурвалжилсан сайтыг наадмын талбайгаас хүчээр гаргажээ

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадамд Их насны морьдод уралдаж түрүүлсэн Хөвсгөлийн морийг аймгийн хурдан морины комисс хассан.

Мөн энэ талаар Хэнтий аймгийн хурдан морины комисс “Их насны морьдын уралдаанд Сэрвээний өндрийн хэмжилтээр 145 см байсан тул хасагдсан 19 номертой морь зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлж, хэвлэлүүдэд ташаа мэдээлэл тараасаар байна” гэх мэдэгдэл гаргасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл дээрх үйл явдлыг сурвалжилж Хэнтий аймгийн морины комисс болон түрүү морины эзэн Хөвсгөлийн Б.Отгонсэлэнгэ уяачаас тодруулга авсан мэдээллийн сайтын сурвалжилгын багийг наадмын талбайгаас хөөж гаргажээ.

Энэ талаар тус сайтын эрхлэгч Ц.Анхзул цахим хуудастаа “Ээ хөөрхий, Хөвсгөлийн уяачаас яриа аваад, шударга бус асуудлын араас  сурвалжлаад явсан манай группийн лайвыг таслаад, манай гуравыг хүч хэрэглээд Цэнгэлдэхээсээ хөөгөөд гаргачхаж, Хэнтийн ЗДТГ-ын Хэвлэл хариуцсан ажилтан Оюунаа гэдэг эгч цагдаа нартаа “эднийхийг гарга” гэж үүрэгдээд, гаргаад шидсэн байна” гэв.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө