Бусдын гэрт зөвшөөрөлгүй орсон "Jet скүүтер"-ийн ажилтныг 200 мянган төгрөгөөр, тус компанийг 2 сая төгрөгөөр торголоо

Бусдын гэрт зөвшөөрөлгүй орсон "Jet скүүтер"-ийн ажилтныг 200 мянган төгрөгөөр, тус компанийг 2 сая төгрөгөөр торголоо

“JET скүүтер" компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн байдаг.

Тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийхийг хориглосон заалтыг зөрчсөн тул шалгагдаж байсан юм.

Улмаар “JET скүүтер" компанийн ажилтан Т-г хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хуулийн этгээд болох тус компанийг хоёр мянган нэгж буюу 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

 




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө