Нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж  Богдхан уулын арын   авто замын хөдөлгөөнийг  2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд хязгаарлаж, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

Өөрчлөлт орсон чиглэлүүд:

  •  Ч:42Z Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан
  •  Ч:45Z Ган хийц – ХМК – Зайсан
  •  Ч:52Z 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
  •  Ч:55Z Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
  •  Ч:65Z Зайсан - Офицеруудын ордон
  •  Ч:66Z Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол
  •  Ч:72Z Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж

Нийтийн тээврийн хэрэгслүүд дээрх зураглалын иргэдэд үйлчилнэ. Иргэд та бүхэн тухайн чиглэлийн замналын мэдээллийг  харахдаа /UB bus/  “Z” тэмдэгтэйг  харна уу. Чиглэл болон үйлчилгээтэй  холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө