Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэж байна.
Тодруулбал, өчигдөр шөнө буюу долоодугаар сарын 28-ны 00:00 цагаас уг замыг хаалаа. Тус замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл хязгаарлаж, засвар шинэчлэл хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дараах зураглалын дагуу зохион байгуулах юм байна.