Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сар /2023.07/-ын башёд Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хоошёрюү С.Бямбасүрэн түрүүлсэн.
Тодруулбал, тэрээр 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардснаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 (10-5, 11-4, 12-3) болж мэргэжлийн сүмогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр /2023.07.26/ С.Бямбасүрэн албан ёсоор Японы мэргэжлийн сүмо бөхийн озеки цол хүртсэн байна. Сонирхуулахад, С.Бямбасүрэн нь Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү нь юм.