Н.Өнөрцэцэг: Найман ишигний хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээлэлд хандсан гэр бүлд прокурорууд заналхийлсэн байна

Н.Өнөрцэцэг: Найман ишигний хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээлэлд хандсан гэр бүлд прокурорууд заналхийлсэн байна

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин Ц.Төмөрт 2 жил эхнэр Л.Гэрэлзаяад 2.6 жилийн хорих ялыг тус тус оноосон юм.

Тус хэрэгтэй холбогдуулан сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр, "н.Болдбаатар Ж.Эрэвгийлхам Ц.Төмөр гэх гурван айл саахалт нутагладаг. 2021 оны есдүгээр сарын 3-нд тус гурван айлын мал нийлсэн бөгөөд Ж.Эрэвгийлхам гэх айл 48 толгой малыг есдүгээр сарын 4-ний орой ялгаж аваад хохиролгүй болсон хэдий ч н.Болдбаатар гэх айл найман ишиг алдсан гэх бөгөөд хэд хоногийн дараа олж авчээ.  

Гэвч Цагаадгийн газраас тус хэрэгт хулгайн хэрэг нээн шалгаж, ял оноосноор өнөөгийн нөхцөл байдалд хүрчээ. Л.Гэрэлзаяад 2.6 жилийн ял оноосон. Учир нь шүүх танхимд орилж, ёс бус үйлдэл гаргасан гэнэ. Харин Даариймаа гэх эмээг мөнгө угаасан гэх хэргээр 2 жил шалгажээ. Харин наадмын дараа цагдаагийн байгууллагаас 80 настай Б.Даариймаа эмээг цагаатгасан байсныг  эсэргүүцсэн бөгөөд прокурорууд хэвлэл мэдээлэлд хандсан гэж заналхийлсээр байгаа" гэлээ.

ҮЗЭХ: