СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 37 настай эмэгтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 37 настай эмэгтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж, нас баржээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд нэг хүн унаж живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 14:08 Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.