Өнөөдрийн байдлаар 10,020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээгээд байна

Өнөөдрийн байдлаар 10,020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээгээд байна

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14,132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, эрчим хүчийг тасалсан. 

Харин өнөөдөр буюу долдугаар сарын 24-ний 08:00 цагийн байдлаар 53 дэд өртөөний 10,020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээгээд байна.

Одоогийн байдлаар зоорийн давхарт ус орсон болон болзошгүй эрсдлээс сэргийлж 22 дэд өртөөний 43 байрны 4112 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлаад байна.