ШУУРХАЙ: Тогонд цохиулсан эмэгтэйн амин үзүүлэлт тогтвортой, дамнуургаар тээвэрлэх явцад ухаан орсон. Нас барсан гэх мэдээлэл худлаа

ШУУРХАЙ: Тогонд цохиулсан эмэгтэйн амин үзүүлэлт тогтвортой, дамнуургаар тээвэрлэх явцад ухаан орсон. Нас барсан гэх мэдээлэл худлаа

“Peace mall” худалдааны төвийн GS 25 дэлгүүрт 25 настай эмэгтэй тогонд цохиулж, ухаан алдсан дуудлагын дагуу эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Тус эмэгтэйн амин үзүүлэлт тогтвортой, дамнуургаар тээвэрлэх явцад ухаан оржээ. Одоогоор тус иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд нас барсан гэх мэдээлэл худлаа гэж Нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.