Узбекистан улсын Ташкент хотноо 7 сарын 13-22 хооронд зохиогдсон Азийн сурагчдын АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд нийт 17 орны 320 гаруй өсвөрийн шатарчид охид, хөвгүүд тус бүр 6 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьлоо. Монгол Улсаас нийт 20 өсвөрийн шатарчид оролцохдоо дараах амжилтуудыг гаргалаа.
Түргэвчилсэн төрөлд:
Идэрийн ЦЭЛМЭГ 1-р байр, 7 хүртэлх нас
Идэрийн ЦЭЛМҮҮН 2-р байр, 9 хүртэлх нас
Цэнгэлийн АМИН-ЭРДЭНЭ 1-р байр 11 хүртэлх нас
Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр, 13 хүртэлх нас
Хишигбатын ӨЛЗИЙХИШИГ 1-р байр, 17 хүртэлх нас
Түргэн төрөлд:
Идэрийн ЦЭЛМЭГ 1-р байр
Идэрийн ЦЭЛМҮҮН 2-р байр
Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр
Төмөрчөдөрийн ТҮВШИНТУЛГА 2-р байр, 11 хүртэлх нас
Стандарт төрөлд:
Идэрийн ЦЭЛМҮҮН 1-р байр
Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр
Хишигбатын ӨЛЗИЙХИШИГ 2-р байр
Төмөрчөдөрийн ТҮВШИНТУЛГА 2-р байр тус, тус эзэлж энэхүү үр дүнд багийн үзүүлэлтээр Монгол Улс 2-р байрт шалгарчээ.