Улсын хэмжээнд махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, аттестатчилна

Улсын хэмжээнд махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, аттестатчилна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах нийт 258 объектод хяналт шалгалт хийж, аттестатчилах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.