Парк энэ сарын 23-наас эхлэн хэвийн ажиллана

Парк энэ сарын 23-наас эхлэн хэвийн ажиллана

Үндэсний соёл амралтын хүрээлэн долдугаар сарын 23-наас үүд хаалгаа нээхээр болжээ. 

Нийслэлд долдугаар сарын эхээр болсон үерийн улмаас хүүхдийн парк усанд автаж, тодорхойгүй хугацаанд ажиллахгүй болсноо мэдэгдсэн.  Энэ хугацаанд үерийн дараах ус зайлуулах, бүрэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэл, тоглоом, техник нэг бүрийн аюулгүй ажиллагааг шалгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.