Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, будлиан үүссэн.
Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж Хурдан морины салбар хороо шийдвэрээ гаргасан. Морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх үед морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан бөгөөд Хурдан морины салбар хороо шийдвэрээ эргэн харж, маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг морины салбар хорооны дарга Д.Ганхуягт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан үүрэг болголоо.