Сургалтын байгууллагын төгсөгчдийн тэтгэлгийг долоодугаар сарын 7-ноос өмнө олгохоор шийдвэрлэжээ

Сургалтын байгууллагын төгсөгчдийн тэтгэлгийг долоодугаар сарын 7-ноос өмнө олгохоор шийдвэрлэжээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тэтгэлэг олгох шаардлага хангасан төгсөгчдөд долоодугаар сарын 7-ноос өмнө тэтгэлгийг олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 122 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид төгсөхөд нь тэтгэлэг олгох үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газраас 3 дахь удаагаа зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсаныг албаны хүмүүс мэдээллээ.

Энэ оны хичээлийн жилд 70 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг нийт 11540 суралцагч төгсөх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс хүлээн авч, хянах ажил эхэлсэн байна.

Д.Чимэддулам