Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, нийгэм зэрэг салбаруудын эрхмүүдийг гавьяат цолоор шагналаа. Тэднээс “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр гавьяат мал зүйч, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан гавьяат эдийн засагт цол хүртсэнийг нь онцолъё.
- Аж үйлдвэрийн гавьяат цолоор Ч.Дашбаатар
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ц.Өлзийтогтох
- Гавьяат багш цолоор Т.Даваа
- Гавьяат багш М.Очирбат
- Гавьяат багш цолоор С.Сэнгэдорж
- Гавьяат хуульч цолоор Ч.Отгонбаяр
- Гавьяат эдийн засагч цолоор Д.Баясгалан
- Гавьяат малзүйч цолоор Л.Эрхэмбаяр
- Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Г.Нямдорж
- Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Алтаншанд
- Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Батбилэг
- Үйлчилгээний гавьяат ажилтан С.Баянмандах
- Үйлчилгээний гавьяат ажилтан С.Билэгсайхан
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Х.Болор-Эрдэнэ
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Д.Дунхорол
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Н.Жаргалсайхан
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор С.Шарив
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор А.Рэгзэн
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор С.Пүрэвсүрэн
- Худалдааны гавьяат ажилтан цолоор Н.Цэнгэл
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ц.Дагий
- Алтан гадас одонгоор Р.Оюунсувд
- Алтан гадас одонгоор Ж.Оюунсүрэн
- Алтан гадас одонгоор А.Пүрэв-Очир нарыг тус тус шагналаа.