НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Улаанбаатар хотноо болж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцож байна. Тэрбээр энэхүү айлчлалынхаа хүрээнд МУИС дээр залуу судлаачид, оюутнуудад зориулсан "Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” лекц илтгэлээ өнөөдөр /2023.06.16/ тавихаар болсон байна.
