ВИДЕО: Гурван настай Монгол хүүг насанд хүрэгчдийн хамт хорьсон нь хүүхдийн эрхийг зөрчсөн гэж БНСУ-ын иргэд Хууль зүйн яамаа буруутгажээ

ВИДЕО: Гурван настай Монгол хүүг насанд хүрэгчдийн хамт хорьсон нь хүүхдийн эрхийг зөрчсөн гэж БНСУ-ын иргэд Хууль зүйн яамаа буруутгажээ

БНСУ-ын Сувон иммигрейшнд 20 гаруй хоног аавын хамт хоригдсон гурван настай Монгол хүүгийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Хүү архаг өвчтэй байсан хэдий ч Солонгосын иммигрейшн “Хүүхдийн биеийн байдал тогтвортой, үхэх хэмжээний хүнд өвчин биш” гэж үзэн, хорих байрт хорьсон байдаг. Аав хүү хоёр хорь хоног хоригдсоны дараа дөрөвдүгээр сарын 20-нд эх орондоо ирсэн юм. Тэгвэл хүүгийн аавтайгаа хамт саатуулагдсан өрөөний бичлэг өнөөдөр /2023.06.15/ цахим орчинд цацагдсан бөгөөд насанд хүрэгчдийн хамт нэг байранд хорьж, албадан нутаг буцаасан нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар БНСУ-ын хэвлэлүүдээр мэдээлж байна.

ВИДЕО: