Өнөөдрөөс дараах зургаан чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилнэ

Өнөөдрөөс дараах зургаан чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилнэ

Шөнийн цагаар хотын дуу чимээг багасгах, орчны бохирдлыг бууруулах үүднээс цахилгаан автобус өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд гаргахаар болжээ. 

Шөнийн автобус 22:00-02:00 цаг хүртэл нийслэлийн дараах зургаан чиглэлд иргэдэд үйлчлэх аж. Шөнийн автобус үйлчлэх чиглэл: 

  1. 5 шар - Сүхбаатарын талбай
  2. Сүхбаатарын талбай - Ботаник 
  3. Шархад - 3,4-р хороолол 
  4. 3,4-р хороолол - Өнөр хороолол
  5. Зунжин худалдааны төв - Ард кино театр 
  6. МУБИС - Шинэ яармаг хороолол 

Дээрх чиглэлүүдэд нийтдээ 12 автобус үйлчлэх юм байна.