Маргааш дараах байдлаар замын хөдөлгөөн хязгаарлана

Маргааш дараах байдлаар замын хөдөлгөөн хязгаарлана

Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд дараах автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнд:

•Саппоро төвийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар,

•32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэлх буюу Энхтайвны өргөн чөлөө,

•Чингисийн өргөн чөлөө,

•Нарны зам,

•Их тойруугийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах бөгөөд уг бүсчлэлээс гарах чиглэлийн хөдөлгөөнийг зөвшөөрөх юм.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.