Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аваргаар 16 настай М.Амилал тодорлоо

Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аваргаар 16 настай М.Амилал тодорлоо

Ховд аймагт зохион байгуулж буй "2023 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61 дэх удаагийн шигшээ тэмцээн"-д Мөнхдалайн Амилал түрүүлжээ. 

Дэлхийн шатрын холбооны мастер 16 настай М.Амилал нь "Зууны шатар" клубын тамирчин юм. Тэрбээр нэг ч хожигдолгүй 11 өргөөс 8.5 хожил авч, аваргын болзол хангажээ.

М.Амилал нь 16 нас найман сартайдаа Монгол Улсын аварга цол хүртэж буй бөгөөд Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу Улсын аварга цолтон болж байна.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө