Сүхбаатар аймгийн нутагт гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраасан

Сүхбаатар аймгийн нутагт гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраасан

Сүхбаатар аймгийн нутагт гарсан хээрийн гал түймрүүдийг цурамд оруулж бүрэн унтраажээ.

Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн Хар толгой гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 17:40 цурамд оруулж, 18:00 цагт бүрэн унтраасан байна.

Түүнчлэн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Ганц гэдэг газарт Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:23 цагт цурамд оруулж, 21:09 цагт бүрэн унтраасан.