Д.Кёкүшюзанбатбаярт энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зэсвгийн чанартай зүйл барьж, танхайрсан хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, "Грийн хаус" хотхоны нарыг хааж 14 давхар барилга барих гэж байгааг тус хотхоныхон эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан байдаг. Гэтэл энэ үеэр Д.Кёкүшюзанбатбаяр нь "барилга барих болно" хэмээн зэвсгийн чанартай эд зүйлс /хутга/ барьж, иргэдийн эсэргүүцлийн үг бичсэн хулдаасан хэвлэлийг хутгаар зүсэж, айлган сүрдүүлсэн байдаг юм. Улмаар "Грийн хаус" хотхоны Сууц өмчлөгчдийн холбооноос цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, энэ дагуу Д.Кёкүшюзанбатбаярыг шалгаж эхэлсэн.
Тэгвэл түүнийг бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн хэрэг гэмт хэргийн шинжтэй эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.