Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 11, 13 настай охид 14.00 цагийн орчим гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад 21.00 цагт бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, тус хүүхдүүдийг 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн 11.30 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.