С.Мойлтмаа Судан Улсын зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас аюулгүй гарч, өнөөдөр эх орондоо ирлээ

С.Мойлтмаа Судан Улсын зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас аюулгүй гарч, өнөөдөр эх орондоо ирлээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон энхийг сахиулагч залуу Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан. Улмаар ГХЯ, БХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран зэвсэгт мөргөлдөөн болсон аюултай бүсээс иргэдээ гаргахаар ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Судан Улс дахь UNICEF Sudan-д түр томилолтоор ажиллаж байсан UNICEF Mongolia ажилтан С.Мойлтмаа зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас аюулгүй, эсэн мэнд эх орондоо эргэж ирлээ. Түүний хувьд өнөөдөр өглөө /2023.05.02/ Монголд ирж, Чингис хааны ОУ-ын нисэх онгоцны буудал дээр гэр бүлийнхэн нь болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар угтан авсан байна. 

Иймд Зэвсэгт мөргөлдөөний халуун цэгээс аюулгүй шилжүүлэхэд болон бусад талаар дэмжлэг үзүүлсэн United Nations, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia болон Монгол Улсын Батлан хамгаалах яамд Монгол дахь НҮБ-ын хамт олон талархлаа илэрхийллээ. 




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө