СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн далан сэтэрч айлууд голын усанд автаж болзошгүй болжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн далан сэтэрч айлууд голын усанд автаж болзошгүй болжээ

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөртолгой  хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд голын усанд автаж болзошгүй тухай дуудлагыг тавдугаар сарын 01-ны /2023.05.01/ өдрийн 16:28  цагт онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сэтэрсэн далангийн 50 метр хэсэгт 20 м3  шороо асган даланг сэргээж, 40 метрийн урттай шуудуу татаж голын усыг урсгаж, усанд автаж болзошгүй байсан хоёр өрхийн 2 гэрийг аюулгүй болгосон байна.




Өнөөдөр бич өдөр

20 цагийн өмнө