УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга асан, Архангай аймгийн засаг даргаар ажилласан байсан Д.Золжаргал саяхан /2023.0416/ таалал төгссөн. Тэгвэл Д.Золжаргал агсаны хойдын буян, гэгээн дурсгалд зориулж “Бодь цагаан сувраг”-ийг Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд бүтээх уриалга гаргажээ.
Д.Золжаргал агсан нь 2013-2016 оны хугацаанд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийгмийн даатгалын газрын дарга, 2016-2020 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2020-2021 онд Архангай аймгийн засаг дарга зэрэг төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байсны зэрэгцээ, АН-ын залуучуудын томоохон төлөөлөл байсан юм.