Сонгинохайрхан дүүрэгт Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг нэгтгэх уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
Дүүрэгт 2023 онд нийт 72 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд он дамжин хийгдэж буй бүтээн байгуулалтыг энэ жил яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах тал дээр ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. Мөн 2024 онд дүүргээс нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах чиглэлийг баримтлан ажиллахаар боллоо.Уулзалтын үеэр 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, шаардлагатай хөрөнгө оруулалт, хэмнэлтийн тухай хуулийн талаарх, Улсын төсөвт тусгуулахаар дүүргээс явуулсан саналын талаарх, Боловсролын яамнаас Сангийн яаманд хүргүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлийн талаар танилцуулсан.
Мөн дүүргийн Засаг даргын орлогч, УИХ-ын гишүүдийн ажлын албаны төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид, хороон Засаг дарга нар нэмэлт мэдээллийг өглөө. Ингэснээр дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын мэдээллийн талаар УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид, дүүрэг, хорооны удирдлагууд нэгдсэн нэг мэдээлэлтэй болж байгаагаараа энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой боллоо.
Тухайлбал 27, 28 дугаар тойрогт:
- Гарааш буулгасан талбайд хийх тохижилт
- 29 байршилд 22,4 км хатуу хучилттай авто зам
- Өвлийн спортын ордон
- Хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогцолбор сургууль
- Хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор
- Шинэ сургууль, цэцэрлэг
- Нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн
- Гэрэлтүүлэг
- Найрамдалын авто замын засвар
- Тохижилт, ногоон байгууламж
- Камержуулалт
- Байшин хороолол доторх зам засвар
- Үерийн далан суваг гэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг хороо тус бүр дээр хийгдэж байна.